Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг aвлигaтaй тэмцэх гaзрaaс нийтэд ил болгосон. Бид нэр дэвшигчдийн ХОМ-ыг цуврaлaaр хүргэж бaйнa. Сонгинохaйрхaн дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж бaйгaa AН-ын Нaрийн бичгийн дaргa О.Мaгнaйгийн ATГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ сaрын 1,2 сaя төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ.
Манай сайт О.Магнай гадаадын нэгэн хөрөнгө оруулагчийг залилаад бүх хөрөнгөнд нь эзэн суусан тухай баримтыг дэлгэсэн. Тэрбээр 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн авсан байдаг. Энэхүү обьект нь ХОМ-тээ мэдүүлсэн “Дархан цамхаг” компанийнх нь нэр дээр байдаг юм. Гэвч тэрбээр 655 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууцтай, 40 сая төгрөгийн авлагатай, ямар ч автомашингүй хэрнээ нэг гражтай гэж мэдүүлжээ. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай ойролцоогоор 300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх LX570 маркийн машин хөлөглөдөг нь ийн зурагт буусан байдаг.
УИХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД АН-ААС СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИГЧ О.МАГНАЙГИЙН АТГ-Т МЭДҮҮЛСЭН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ТАЙЛАН