Энэ жилийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ эртнээс ханган, эр, бяраа тэгшилж, сошиалд сайн муу зүйлээрээ од болоод байсан “Нэткапитал”-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндийгийн төлөвлөгөө нурсан билээ. Тэрбээр АН-аас нэр дэвшихээр намын даргад 100 сая төгрөгөө тушаасан, дээр нь нэмж их хэмжээний мөнгө өгсөн гэх мэдээлэл гараад намжсан. Чухам яагаад АН нэр дэвшүүлээгүй эсэхийг бол мэдэхгүй юм.
Хандив өгсөн намаасаа нэр дэвших эрхээ олж авч чадаагүй тэрбээр энэ удаад сонгуульд хүч үзэхээргүй боллоо гэж ойлгосон. Тэгвэл түүний хүсэл зорилго хөсөр хаягдаагүй юм байна. Тэрбээр “Сахигтун” үндэсний хөдөлгөөнөөс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр болжээ. “Сахигтун” үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч нь Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн хуульч, Х.Бат-Ялалт бөгөөд тэрбээр ч мөн нэр дэвшиж байгаа билээ.