Эдийн засагч Лүндэгийн Наранбаатар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон “Страто” компанийн хоорондийн сүлжээ хамаарал бүхий албан тушаалтнууд, ах дүү, танил талын хэлхээ холбоо, хувийн компаниуд тойрсон хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж, ноцтой баримт дэлгэж байсан билээ.
Тэрээр УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболдыг төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниуд, бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан ашиг олдог байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-тт шалгуулахаар хандаж байсан. Тэгвэл АН-ын зөвлөх З.Энхболд уг асуудлаар Л.Наранбаатарыг Стратотой холбоотой гүтгэлээ хэмээн цагдаад өгч торгуулсан. Харин өнөөдөр Л.Наранбаатар өөрийн сошиал хаягаараа дамжуулж давахын шүүхээр орж хэрэгсэхгүй болгожээ хэмээн мэдээлжээ.