УИХ-ын Coнгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангайн тойргийн нэр дэвшигчид ууланд гал тахижээ. Тодруулбал, Архангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч “Фортуна” Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нар Булган уулын өвөрт гал тахисан байна. Тэдний эл үйлдлийг сошиал орчинд “сонгуулийн хувь заяагаа дээд тэнгэртээ ийнхүү даатгаж байна” гэх шүүмжлэлийг дагуулж буй юм. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө парламентыг 99 гишүүнтэй болгох хэрэгтэй, “99” гэдэг тоо нь эерэг утгатай, 9 бол Монголд элэгтэй тоо гэхчилэн ярьж, олны “элэг” болж байсан билээ.