Шинэчлэл хэр бодит вэ гэдгийг харах МАH-ын сонгуулийн нэрс зарлах өдөр тун удахгүй /2020.05.16/ тодрох гэж байна. Ард түмний хүсэн хүлээж буй итгэл найдвар бол хэн хүний гар хөл болоогүй улсын мөнгө хувьдаа завшаагүй, хэн нэгэн хүний нялх сэнгүм биш, хэн нэгэн хүний нууц амраг биш, муу нэргүй луу дансгүй, хийсэн ажилтай мэдлэг боловсролтой залуу боловсон хүчинг хүсэмжилж уухайлан дэмжихэд бэлэн байгаа. Тэрбээр “УИХ-д хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг” хэмээн нэгэн цагт хэлж байсан удаатай.
Түүний сонгосон 76 хүнээс МАН болон У.Хүрэлсүхийн хувь заяа шууд хамаарах учраас хэн, хэнийг хаалганы гадна үлдээх үү гэдэг хариуцлагатай сонголтыг тэр хийнэ. Ингэхдээ дан ганц УИХ дотроос бус хариуцлага тооцсон намын гишүүдээ ч гэсэн нэр дэвшүүлэхгүй гэж хэлснээ бататгаж чадвал, түүний одоогийн нэр хүнд улам өсөх болно. У.Хүрэлсүхийг хэлсэн амандаа хүрч ард түмний итгэл найдварыг алдахгүй гэдэгт найдвар тавьсаар байна.