Сонгууль ойртонгуут УИХ-д дэвшинэ хэмээн сав нь хөөрсөн авгайчуул МАН–аас салахаа байжээ. АН-ын гишүүнчлэлээс татгалзаагүй, энд тэндхийн улс төрийн хүчний хаалга үүд онголзуулж явсан авгайчуул намаар дамжин эрх мэдэлд хүрнэ хэмээн сэрүүн зүүдэлж явах юм. Тэнгэрээс бууж ирсэн авгай нарын дунд хуурамч намын батлахтай, саяхан МАН–ыг муулж явсан нэвтрүүлэгч нар хүртэл байгаа бөгөөд намын анхан шатны үүрүүдийн гишүүн хэмээн дарамт шахалт үзүүлэх болжээ. Мөнгөтэй бол дэлгүүрээс юуг ч худалдаж авч болно гэсэн сэтгэхүйтэй авгайчуул Хүрэлсүхийг эргүүлээд салдаггүй.
Тойроггүй мултарсан УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд орон уйлж бархирсан, тэрийн хэвтсэн гэх мэдээлэл ч байна. Сонгогдох нь битгий хэл нэрийг нь ч сонсоо үгүй авгай нарын хөлд МАН дарагдаж яах учраа олохоо байжээ. МАНАН бүлэглэлийн шахаас, нууц тагнуул байх магадлалтай авгай нараас У.Хүрэлсүх яаж салахаа мэдэхээ байгаад “Битгий оруул” гэж албат нартаа тушаагаад өрөөндөө бүгэх болсон байна.
Эх сурвалж: Сонгуулийн Фактууд