УИХ-ын гишүүн болоод хурдан хүлэг унаж, анхдугаар чуулгандаа морилсон. Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төр төвхнүүлэх хэцүү гэдгийг МУГЖ С.Жавхлан биеэрээ мэдэрч байгаа. Сонгогчдоо толгой шийр тарааж, улс төрийн акц хийж, төрийн ордонд хоёр гурав хонож ч үзсэн. Ингээд нэг л мэдэхэд дараагийн сонгуулийн тов гарлаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан ч сонгуулийнхаа сурталчилгаанд орж, дүүргийнхээ хогийг биечлэн ачиж байна. Гэртээ хог шүүрдэж үзээгүй МУГЖ С.Жавхлан дүүрэг тойргийнхоо хогийг түүж, цэвэрлэж, ачиж явах гэж. Сонгууль дөхсөний шинж үү дээ.