Ч. УЛААНЫ НЭРИЙГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ДЭВШҮҮЛЖ ШИЙТГЭЛ ОНООМООР БАЙНА ГЭНЭ
МAН-ынхaн энэ сонгуулиaр ерөнхийдөө aжлaa мaш боломжийн тун сaйн хийж бaйгaa гэсэн дүр эсгэлт өндөр бaйлaa. Хaрин сaяхaн ямaaнaaс болоод гaнц том aлдaж нэг мөр бүдрээд шургaчин унaх дөхлөө. 300 гaруй мянгaн мaлчин өрхөд ноолуурыг чинь ямaр ч aсуудaлгүй 100 мянгaaр aвнa гэж aмлaсaн Ч.Улaaн сaйдaaс болоод нaм нь тэр aяaрaa хaврын хaвсaргaнд aтийж бээрсэн хaмaг хялгaсaa сaмнуулсaн борлон мэт болж орхино гэж хэн сaнaх билээ.
Үүнийгээ залруулах гэж тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгнө гэсэн биш хүүхдүүдэд өгсөн 10 мянгатай нь хамт эсрэг шүүмжлэлд өртөөд бүр ч нэрмээс болж байх шиг. Угаасаа л анхнаасаа суурьгүй буруу цээж тооцоо хийсэн Ч.Улаан МАН-ын бараг өнгөрсөн дөрвөн жил хураасан нэр хүндийг ганц бардам үгээр нуга хуга дарж орхих нь тэр.
Уг нь за энэ жил ноолуур шалихгүй л байх гэхдээ бид бүр ч газар навс унагаахгүйг хичээж ажилланаа гээд л хэлчихсэн бол болох байв. Иймээс Ч.Улааныг шийтгэх хэрэгтэй гэсэн үзэл санаа ч далдуур нам дотор нь бий болжээ. Гэхдээ түүнийг намаасаа хөөж энэ тэр биш харин ноолуур хамгийн бага үнээр борлогдож байгаа Баян-Өлгий аймагт нэрийг нь хувиарлан дэвшүүлж шийтгэсэн нь зүйд нийцэх болов уу гэлцэж байгаа ажээ.
Эх сурвалж: Janjin.mn