Бaрилгын сaлбaрын aжилтнуудaд тулгaмдaж буй aсуудлуудын тaлaaр МҮЭХ-ны Хуулийн хянaлт, хэрэгжилт, бодлогын гaзрын хуулийн мэргэжилтэн М.Сaрaнцaцрaлтaй ярилцлaa. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ бaйгуулaхын aч холбогдол, aжилгүйдлийн тэтгэмж хэрхэн aвaх тaлaaрх сэдвүүдийг хөндөв.
-Барилгын салбарт ажиллагсдад тулгамддаг асуудлуудын талаар мэдээлэл өгөөч?
-Барилгын салбарт хөдөлмөрийн гэрээтэй, албан ёсоор ажилладаг 89 мянган хүн ажиллаж байна гэсэн судалгаа бий. Харин албан бусаар барилгын салбарт ажиллаж буй хүмүүс олон бий. Тэд:
Нийгмийн хамгаалалд хамрагдахгүй, Хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй, Төлөөлөгчгүй
Ажлын байрны нөхцөл байдлынхаа талаар холбогдох байгууллагад санал хүсэлтээ илэрхийлж чадахгүй байна. Үүнээс улбаалан тэд эмзэг бүлэгт тооцогддог. Тэдний эрх ашгийг хамгаалахаар МҮЭХ-оос олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2019 онд барилгын кранист буюу өргөгч цамхгийн ажилчдад хөдөлмөрийн гэрээ байгуулах ач холбогдлыг таниулахаар ажилласан. Ингэснээр ямар эрх эдлэхийг сургалтаар зааж төсөл бэлдэж байсан. Өмнө нь тэд кран түрээсэлж, хөлсөөр ажилласны улмаас эрхээ эдэлж чадахгүй, ээлжийн амралт авахгүй, илүү цагийн хөлсөө тооцуулдаггүй байсан. Кранист 25-70 метрийн өндөрт ажилладаг. Үүнд өндрийн нэмэгдэл олгодог. Өндөрт ажиллана гэдэг нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцдог. Каранистууд өөрсдийн ҮЭХ-г байгуулсан.
-Каранистийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хэрхэн нэгдэх вэ? Нэгдсэнээр ямар ач холбогдолтой бол?
-Кранын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд ҮЭХ-д нэгдэх боломжтой. Ингэхийн тулд цалин буюу түүнтэй адилтгах орлогоосоо нэг буюу түүнээс дээш хувийн татвар төлнө. Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль дүрмийг судлах хэрэгтэй. Хэрвээ Каранистийн ҮЭХ-д гишүүнээр элсвэл ажлын байр баталгаатай болж, орчин нөхцөлийн талаар үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ. Өөрийн зардлаар бус ажил олгогчийн зардлаар хамгаалалтын хувцас хэрэглэл аюулгүй байдлаа хангуулна. Эрх ашгаа хамгаалуулах томоохон байгууллагын гишүүнээр элсэнэ гэсэн үг.
Байгууллагын ажилтнуудын 50-иас илүү хувь нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой.
-Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой талаар дэлгэрүүлж мэдээлэл өгвөл?
-Байнгын ажлын байранд албан байгууллага болон ажилтан хоорондоо хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Харин хоёр тал харилцан тохиролцоод гэрээгээ тодорхой хугацаатай байгуулж болно. Нэгэн жишээ дурдъя. “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч нэгэн компани 400 ажилтантай. Тэдний 100 ажилтан л хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй. Бусад нь хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй. Байгууллагын ажилтнуудын 50-иас илүү хувь нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой. Бид энэ асуудалд гомдол гаргаснаар холбогдох байгууллагад нь мэдүүлсэн тохиолдол бий.
-Оюутан залуус зуны амралтаараа барилгын ажил их хийдэг. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Богино хугацаанд ажилладаг учраас шаардлагагүй гэж үздэг?
-Ажлын байранд, ажил олгогчтой ажиллахаар болбол хөдөлмөрийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулах шаардлагатай. Үүнд ямар албан тушаалд ажиллах, энэ нь юу хийдэг, тус ажил хөдөлмөрийн ямар нөхцөлд хамаарагдах, хэдэн төгрөгийн цалин хөлс авахыг тусгах хэрэгтэй байдаг. Ингэснээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтны буруугаас биш шалтгаанаар ажил зогсох буюу цар тахлын үед, баяр наадмын үед ажилтнууд цалингаа авах эрхтэй.
Коронавирустай холбоотойгоор цар тахлын үед ажил хийх боломжгүй, цалингаа авч чадахгүй байна гэсэн асуудал их гарч байна.
-Танай холбооны хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ хэр олон хүнд хүрч чаддаг вэ?
-Монголын ҮЭХ-ны хууль зүйн зөвлөгөө өгөх төв гишүүнчлэл харгалзахгүйгээр хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа. 1-6, 9-12 сард манай оргил ачааллын үе таардаг. Энэ үед хамгийн багадаа 300-гаас дээш хүн биечлэн болон утсаар хуулийн зөвлөгөө авдаг. 2020 оны эхний улирлын байдлаар мянга гаруй хүн зөвлөгөө авсан байна. Үүний талаас илүү хувь нь манай ҮЭХ-ны гишүүн байсан.
Коронавирустай холбоотойгоор цар тахлын үед ажил хийх боломжгүй, цалингаа авч чадахгүй байна гэсэн асуудал их гарч байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор бидний сайн мэдэх “Говь” ХК мянган ажилтнаа халсан. Жижиг газрууд буюу цайны газрууд хүртэл ажилтнуудаа халж байна.
-Манай уншигчдад ажилгүйдлийн тэтгэмж, нөхөн олговрын талаар мэдээлэл өгөөч?
-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус гэрээг цуцалсан тохиолдолд тухайн хүн ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Ингэхдээ сүүлийн есөн сар НДШ-ийг тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Ажилтан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд өртсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаарт заасан нөхөн олговрыг авдаг. Түүнчлэн Иргэний хуульд зааснаар гэм хорын төлбөр авдаг. Хиймэл эрхтний зардал, рашаан сувилалд амрах эрх олгох ёстой.
Хүмүүсийг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллахыг шаардах нь хууль бус юм. Тиймээс энэ төрлийн шахалт, шаардлага тавих юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу албан тушаалтныг 150 мянга, албан байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно.
-Зарим албан байгууллага хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр ажилтан авах хандлага бий. Энэ нь хууль зөрчсөн асуудал мөн үү?
-Хүмүүсийг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллахыг шаардах нь хууль бус юм. Тиймээс энэ төрлийн шахалт, шаардлага тавих юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу албан тушаалтныг 150 мянга, албан байгууллагыг нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно.
Барилгын салбарт ажилладаг хүмүүсийн тоо өссөөр байна. 2019 онд 17 настай хүүхдийг барилгад ажиллаж байгаад краны оосор тасарсны улмаас нас барсан тохиолдол гарсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээгүй, албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаагийн муу үр дагавар.
Барилгын салбарт насанд хүрээгүй хүүхэд ажиллуулах ёсгүй. Хэдийгээр 15 наснаас хүүхэд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах эрхтэй ч энэ барилгын салбарт үйлчлэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.