УOK-ын Шуурхaйн штaб мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд гaдaaдaaс нийт 4300 иргэнээ тaтaн aвсaн бөгөөд мaргaaш /2020.04.30/ тусгaй үүргийн онгоц БНСУ-aaс ирэх хүмүүсээ aвaхaд бэлэн бaйдлaa хaнгaж бaйгaaг дуулгaлaa. Өмнөд Солонгост буй иргэд Сөүл дэх Монгол улсын Элчин сaйдын яaмны гaднa эмх зaмбaрaaгүй бaйдaл үүсгэж, дипломaтуудыг доромжлох aсуудaл үүсгэж буйг Шуурхaй штaб онцгойлон aнхaaрууллaa.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Ойрын өдрүүдэд тусгай нислэгийн гурван онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хүмүүсийг хэрхэн шалган, нислэгт хамруулж буй гэдэг асуудал дээр байнга асуудал үүсч байна. Тусгай үүргийн онгоцоор маргааш /2020.04.30/ нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Мөн тавдугаар сарын 1-нд БНСУ-д буй иргэдээ авчирна. Энэ тусгай үүргийн нислэгт УОК-ийн таван шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яам визийн хугацаа хэтрүүлэн тусгаарлагдах байранд буй Монгол Улсын иргэд болон Солонгосын өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж буй монголчуудаас боломжоороо тусгай үүргийн нислэгт хамруулаач ээ гэдэг хүсэлт тавьсны дагуу тэдгээр иргэдээс боломжоороо нислэгт хамруулж байна. 86 настай иргэний авахгүй байна гэсэн асуудал үүсч байна. 86 настай иргэнийг бид орхиогүй ээ. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Гэхдээ 86 настай иргэнийг авчрахын тулд нислэгт хамрагдах ёстой байсан нэг хүнийг хасч байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг баярлуулаад, нөгөө хүнийг гомдоох ийм асуудал үүсч байна. Тусгай нислэгт багтах иргэдийг сонгох асуудал маш хүнд байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Олон улсад тусгай үүргийн нислэгийг олон улсын нислэгийн гэрээ хэлэлцээртэй МИАТ компани үйлдэнэ. Бусад авиа компаниудад боломж байхгүй. 9900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн аж. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Манай улс тусгаарлах байр, эмч мэргэжилтнүүдийн бололцоог харгалзан үзэж, МИАТ-ын хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна. Туркт байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Энэ асуудлыг судалж байна. Үүний зэрэгцээ, гадаад буй иргэд хуурамчаар эмнэлгийн бичиг хийж, бүгд өвчтэй гэх хандлага үүсгэж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй иргэдэд хариуцлага тооцно” гэв.