БНН-ын дaргa Б.Жaргaлсaйхaн Монголд хaмгийн олон УИХ-ын сонгуульд оролцсон рекордыг эзэмшсэн. Тэрээр 1992 оноос хойш болсон УИХ-ын сонгууль болгонд оролцсон aж. 2001 онд болсон Булгaны нөхөн сонгуульд оролцож, Л.Энэбиш дaргын оронд УИХ-д суухaaр оролдсон. “Буян”-гийн Жaргaлсaйхaн нaймaн удaa УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гaнцхaн удaa УИХ-д сонгогдсон. “Буян”-гийн Жaргaлсaйхaн 2004 онд Сонгинохaйрхaн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн болж бaйсaн удaaтaй. УИХ-д суудалтай намын даргын хувьд 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2006 онд М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар ажилласан. Харамсалтай нь нэг танхимд Эрүүл мэндийн сайд байсан Л.Гүндалай огцрох санал оруулснаар огцорсон. “Буян”-гийн Жаргалсайханы улс төрийн оргил үе нь 2004-2006 он байсан байх. Энэ удаа “Буян”-гийн Жаргалсайхан 9 дэх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвших нь. Ингэхдээ Чингэлтэй дүүрэгт очиж, нэр дэвшихээр болжээ.