Иргэд гэртээ болон автомашиндаа угаартсан гэх мэдээлэл өдөр бүр хуулийн болон эмнэлгийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Тэгвэл энэ сарын эхээр залуухан хосууд граж дотор автомашинаа асаалттай удаан байлгаснаас үүдэн угаартаж өнгөрсөн хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн долдугаар хороонд нэгэн гражд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өнгөрсөн байв. Хэргийг шалгахад тухайн залуу хосууд болох эрэгтэй 26 настай Б, эмэгтэй 23 настай М нар нь 98.. улсын дугаартай марк-2 загварын автомашин дотор угаартсан байдалтай өнгөрсөн байв.
Тэд тухайн өдрийн өглөөгүүр өнгөрсөн бөгөөд нэүцгэн байсан тухай эх сурвалж мэдээлэв. Мөн автомашинаа асааллтай нь байлгахдаа цонх хаалгаа хаасан байсан ба гражийн хаалга мөн л хаалттай байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АРДЧИЛАЛ.МН