ЭМЯ-наас “Ковид 19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.09/ мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.
Сэлэнгэ аймагт тусгаарласан есөн иргэнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан найман хүнээс коронавирус илрээгүй байна. Тандалтын зорилгоор 24 хийсэн шинжилгээнээс халдвар илрээгүй. Нийт 38 хүнд шинжилгээ хийхэд, халдвар гараагүй.
БНСУ-аас өчигдөр ирсэн хүмүүсээс 83 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт илэрсэн халдвартай иргэнийг өчигдөр ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээг эхлүүлсэн” гэлээ.