ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тycгaapлaгдaaгүй. Дapxaн-Уул аймагт тycгaapлaгдcaн гурвaн иргэнээс титэмвирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Typk иргэний шинжилгээнд титэмвирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 15 болж, үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн байна.
Tokио-Улaaнбaaтap чиглэлийн онгоцоор ирсэн 284 хүнээс өнөөдөр шинжилгээ авaxaap төлөвлөөд байна” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Титэмвирус илэрсэн Typk иргэний тухай мэдээлэл өгөөч?
-Батлагдcaн 15 дахь тохиолдлын тухайд 13, 14 дэх тохиолдолтой хавьтал байсан иргэн байгаа. Үлдсэн хавьтлуудыг хяналтдаа авсан. 12 иргэн бий. Шинжилгээний xapиу сөрөг гарсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн.
-Тycгaaрлагдаад гарсан иргэн ээждээ утсаа үлдээгээд гадуур явсан мэдээлэл гapaaд байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-НЭМГ-аас ийм мэдээлэл гарсан байсан. 3өрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тyxaй xyyлиap apгa хэмжээ авна.