Учир битүүлэг захидлаас болж өчигдөр төрийн ордонд нэг хүн ухаан алдаж унасан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд ажил тарах үед болжээ. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэг улсаас нэгэн захидал ирсэн талаар isee.mn сайт мэдээлсэн байна.
Гэвч захидлыг нээсэн УИХ-ын даргын туслах ухаан алдаж унасан байна. Улмаар ямар нэгэн хортой захидал байж болзошгүй гэж Төрийн тусгай албанаас МХЕГ, ОБЕГ-руу дуудлага өгчээ. Одоогоор захидалд ямар нэгэн химийн бодис байсан эсэхийг яг одоогийн байдлаар МХЕГ-ын лабораторид шилжүүлж байгаа аж.