Өчигдөр буюу 2020.03.11-нд Moнгoл Улсын Ерөнхий сайд асан С.Баярт прокурорын яллах дүгнэлт гардуулах гэсэн ч тэрээр яллах дүгнэлтийг авахаас татгалзжээ. Энэ талаараа Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн сошиал хуудастаа нийтэлжээ.
Тэрээр “…учир нь би байтугай тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачна гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ…Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн, айх юм бага” гэжээ.
Түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн бүтээн байгуулалтын гэрээтэй холбогдуулан албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн, өнгөрсөн 2018 онд Урьдчилан хорих 461-р ангид хоёр сар саатуулаад тавьсан юм. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд энэ удаа дахин яллагдагчаар татсан байна.