Tэрбээр 03.07-ноос хойш yyлзсан, явсан мapшрутыг нь тoгтooж, бүртгэл үүсгэсэн. Нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн нэрсийг бүгдийг нь гаргасан. Улаанбаатарт 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан байна. Хятад, Япон, Итали, Иран, БНСУ-аас ирсэн иргэдийг шинж тэмдэг үл харгалзан шууд тусгаарлаж байгаа. Бусад орны хувьд хараахан тийм шийдвэр гараагүй байгаа. Хэрвээ халдвар гарсан орноос ирсэн бол өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах зөвлөмж өгч байна. Францын ЭСЯ-наас мэдэгдэл ирсэн. Халдвар батлагдаагүй байхад улсын болон компанийн нэр хүндэд халдах, олно нийтээс ялгаварлах хандлага гарахаас болгоомжилж байна гэсэн байсан.
Энэ хүн яг одоо кэмпдээ тусгаарлагдсан. Эм эмнэлгийн хэрэгсэлтэй хоёр машин Дорноговь аймгийг зорьсон. Мэргэжлийн баг газар дээр нь тусламж үзүүлнэ. УОК шийдвэр гарсны дагуу БНСУ, Иран, Итали, БНХАУ, Японоос ирсэн иргэдийг ямар нэгэн шинж тэмдэг үл харгалзан шууд тусгаарлаж байгаа. Бусад орнуудын тухайд хараахан шийдвэр гараагүй. Бусад орноос ирсэн иргэдэд 14 хоног өөрийгөө хязгаарлах зөвлөмжийг өгч байна.
ДЭМБ коронавирусийн үед хэрэглэх тоног төхөөрөмжийн жагсаалт, эмнэлзүйн эмчилгээг гаргаж өгсөн. Эрүүл мэндийн байгууллагын аль ч түвшинд ямар эмчилгээ хийхийг мэдэж байгаа. Өргөн хүрээний антибиотекийн эмчилгээ хийнэ. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймагт ажиллаж байна. Өвчтөнийг тэнд эмчлэх асуудлыг мэргэжлийн эмч нар шийднэ. Иргэдэд сануулахад, улам сэрэмжтэй байж, гадуур явахгүй байхыг хүсч байна.” гэв.