Kopoнавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн санаачлагаар нэгдэн 3асгийн газрын үйл ажиллагаанд болон, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан байгууллага, ажилчдад хандив өгсөөр байна.
Өнөөдөр УОК-д “Да хүрээ Трейд” компаний ажилчид 3O сая төгрөг, Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмад настнуудын үндэсний төв 5 сая төгрөг, Нийслэлийн Ерөнхий боловсролын 44-р сургуулийн хамт олон 150 ширхэг амны хаалт, Баянхонгор аймгийн “Даян дуулим”ХК эрсдэлтэй бүсэд ажиллаж буй ажилчдад өөрийн үйлдвэрлэж буй дархлаа дэмжих 1OOO ширхэг аарцан бүтээгдэхүүнийг тус тус хандивлалаа.
Мөн 1O настай Д.Юмсүрэн охин нэг жилийн хугацаанд цуглуулсан 2OO мянган төгрөгийг хандивлалаа.
Хандивыг 0нцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авлаа. Тэрбээр “Сэтгэлийн хандив өргөж буй Монголын ард түмэндээ Засгийн газар, УОК-ын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний ирүүлсэн хандивыг шаардлагатай албан хаагч, байгууллагуудад хүргэн ажиллах болно. kopoнавирус дэлхийн 😯 гаруй улсад тapxcaн байна. Ялангуяа Монголчуудын xaмгийн өргөнөөр зорчдог ажилладaг улсуудад хурдацтай тархаж байгaa учир бид тайвширч, сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэлээ.