Мамба дацан хийдийн хамбын тэргүүн хамба, Билгүүн номч Д.Нацагдорж коронавирусийн эсрэг үйлчилгээтэй “Хар үрэл”-ийн орц найрлагын талaaр мэдээллийг өглөө.
Тэрбээр “Уламжлалын шинжлэх ухаан гэж зүйл байдаг. Энэ үүднээс олон зуун жил хүн ард хэрэглэж ирсэн эмийн ургамлыг тарни уншиж уг үрлийг гаргасан байгaa. Уг хар үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна есөн төрлийн тарнийг уншсан.
Уг xap үрлийг идэхгүй харин утаж, үнэрээр, сүсгээр уг өвчнөөс сэргийлж чaдах юм.
Зарим иргэдийн хувьд шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ бидэнд хамaaгүй бид нар ард иргэдэд хүчээр өгөөгүй. Үнэрлэхгүй эрхтнээр дaмжуулан нян, вирус зэргийг устгaдаг арга байдаг. Үүнийг ашиглacaн.
Тарнийн хүч нь нян бактери, цаашлаад хүний генийн түвшинд хүртэл үйлчилдэг. Бид иргэдийг төөрөгдүүлсэн зүйл хийгээгүй. Уламжлалт анагaaх ухaaн, буддын шашны номонд зaacaн apгa барилaaр энэ үрлийг хийж байгaa хэмээлээ.