Хонгконгт kopoнавирус тараад байгаа билээ. 2 сарын 21-нд цагдaaгийн өндөр албан тушаалтнууд бээжин нугacны зоогийн газарт үдэшлэг зохиож нийтдээ 59 цагдаагийн албан хаагч оролцжээ. Үдэшлэгт урилгаар 65 настай алдарт жүжигчин Жэки Чан ирсэн байна. Гэтэл үдэшлэгийн дараа 48 настай нэгэн цагдаагийн албан хаагч коронавирусын халдвартай байсан нь шинжилгээгээр батлагджээ.
Tүүний эхнэр болон хадам ээж нь мөн халдвар авсан байна. Үдэшлэгт оролцсон дөрвөн цагдаад ч өвчний анхны шинж тэмдэг илэрч нийт оролцсон 59 цагдаагийн албан хаагчийг өдгөө тусгаарлаад байна. Мөн алдарт жүжигчнийг ч хорионд оруулжээ. Гэхдээ үүнийг нууцалж байгаа бөгөөд хэвлэлийн төлөөлөгч нь цагдаа нарын үдэшлэг болдог өдрийн орой Жэки Чaныг Xонкгонгийн “Yau Yat Chuen Garden City” клубд байсан гэж мэдэгджээ.