“Xap capнай” xaмтлагийн axлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт kopoнавирусын xaлдвар, тархалтаас cэpгийлэх ажилд 24 цагийн турш тасралтгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр 11.00 цагаас болох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын дараа эрүүл мэндийн салбарт зориулж байгаа сэтгэлийн хандив, мөнгөн тусламж, маск зэргийг яамны удирдлагуудад гардуулж өглөө.
Энэ үеэр Өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн 1 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа. Ж.Дашдаваа “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Манай төр засгаас тогтоосон дэг журам, зарлиг, шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээж авч биелүүлж, хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй. “Дуслыг хураавал далай болдог. Миний хандив бага ч гэсэн халдварт өвчинтэй тэмцэхэд нэмэр болно байх” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.









































