Maнaй yлc шинэ төрлийн xaлдвар буюу COVID-19 тархах өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Тэгвэл халдварт өвчний үед уламжлалт анагаах ухаанд идээ, ундаагаар сэргийлж, дархлаагаа хэрхэн дэмжиж болох талаар тэмдэглэсэн байдаг аж. Та бүхэнд коронавируст халдвар (COVID-19)-ын үед идээ, ундаагаар хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хүргэж байна. АШУҮИС-ийн багш, Академич Ш.Болд хэлэхдээ “Ийм үед улаан шар халуун ногооны төрөл, хуучирсан тараг, шорвог хоол болон хайрч хуурсан болон хэт чихэрлэг идээ, ундаа идэхгүй байх нь зүйтэй.
Ялангуяа чихэрлэг хүнс бол хүний биеийн дархлааг сулруудаг гэдэг нь батлагдсан. Харин хэт гашуун идээ, ундааг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад их тустай бол хуучирч, муудсан хоол хүнс нь ханиадыг ихээр хүндрүүлдэг гэж сударт тэмдэглэсэн байна. Хайрч шархсан хоол, тос ихтэй болон будааны шөл зэргийг идэхээ тэвчиж, халуун дулаан орчинд шингэхэд хялбар хүнс хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг” гэлээ. Ялангуяа чихэрлэг хүнс бол хүний биеийн дархлааг сулруудаг гэдэг нь батлагдсан. Мөн тэрбээр “Ханиад, өвчнөө бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүд халбага, сэрээ гэх мэт хоол ундны хэрэглэлээ тусгаарлаж, үлдэгдэл хоол, ундаа идэхгүй байх нь ач холбогдолтой. Түүнчлэн буцалсан бүлээн ус уух нь өвчний шинэ үед буюу өвдөж эхэлж байгааг илааршуулан эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг.
Түүнээс гадна аарц нь дулаан их сайн хадгалдаг учраас буцалгаж уухаар хүний биеийг хөлөргөдөг. Хүний биеийн температур 1-2 градусаар нэмэгдэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг сайн бүрдүүлдэг юм. Тиймээс аарц уух, шинэ мах идэх нь ач холбогдолтой” гэдгийг нэмж хэлэв. Махны тухайд гэвэл хонины мах бүлээн шимтэй, үхрийн мах бол тэгш шимтэй, зарим сударт өчүүхэн сэрүүн гэж тэмдэглэсэн байдаг аж.