Xyбэй мужийн эрүүл мэндийн байгyyллaгa өнөөдөр буюу баасан гарагт коронавирусын халдвараар 121 хүн нас барсан талaap мэдэгдлээ. Ингэснээр уг халдварын улмаас нас барагчдын тоо 1383-т хүрчээ. Тус мужид өнөөдөр 4823 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр Хятад улсад вирусын халдвар авсан хүний тоо 63851 болсныг NHK мэдээллээ. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 64437 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм. Гэгээн хайрын баярын өдөртэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
ХАМГИЙН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ҮНСЭЛТ
Хятад улсад дэгдээд буй коронавирустэй тэмцэж, тусгаарласан тасагт ажиллаж буй сувилагч бүсгүй найз залуутайгаа уулзаж байгаа нь энэ. Гэвч түүний хийж чадах зүйл ердөө хайртай хүнээ шилэн хаалганы цаанаас “үнсэх”, утсаар ярих явдал байлаа.
Тэд бие биенээ 11 өдрийн дараа харж буй нь энэ юм. Валентины өдөр гэрлэхээр төлөвлөж байсан ч вирусын тархалт багасч, сувилагч бүсгүйн ажил дуусах хүртэл тэд хуримаа хойшлуулжээ. Энэ үйл явдал цахим орчинд маш олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна.
УХАНЬ ЯЛНА
Ухань хотын эмнэлэгт ажиллахаар дайчлагдсан эмч эхнэртээ эсэн мэнд эргэж ирэхээ амлаж буй агшин.
Халдварын бүсэд ажиллахаар томилогдсон эмч
(Хонконг)– Валентины баярын өдөр цэцэг сонгож буй хосууд
Бүгд Найрамдах Филиппин Улс