Mэpгэжлийн сүмогийн Их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр цахим хуудастаа “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ. Энэхүү битүү хувцсыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа” хэмээсэн байна.