НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН 8-Р ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ БЯМБАСҮРЭНГИЙН МЯГМАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
Б.Мягмар Эрүүл Мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн даргаар ажиллах хугацаандаа 21 аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилчдыг нэгтгэн удирдан зохион байгуулж тус салбарын ажилчдын ажиллах орчин нөхцөл, цалин урамшуулал, нийгмийн хамгааллын хүрээнд олон чухал шийдвэр, бодлогуудыг гаргуулж байсан дайчин эмэгтэй.
Мөн тэрээр бүс нутгийн эдийн засгийн орчинд эергээр нөлөөлөх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт томоохон дэвшилт болох “Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк”-ийг бүтээн байгуулах хариуцлагатай ажлыг удирдан ажиллаж байна. Тус бүтээн байгуулалт бий болсноор нийт 8292 орчим ажлын байр шинээр бий болох, малын гаралтай түхийн эд, арьс шир үнэгүйдэх, байгаль орчинд их хэмжээний сэг зэм үүсгэн бохирдуулах зэрэг олон асуудлууд нэгдсэн үйлдвэржүүлэлтийн зохион байгуулалтаар шийдвэрлэгдэх чухал ач холбогдолттой юм.
2020-2024 онд НИХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа НИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулан удирдаж нийслэлийн 9 дүүрэгт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажлуудыг зохион байгуулж, ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс ирсэн санал хүсэлтүүдийг НИТХ-ын бодлого шийдвэр, төсөв төлөвлөгөөнд тусгуулсан.
Бусдын төлөө тасралтгүй тэмцэж, иргэд олон нийтийн дуу хоолой, манлайлал болсоор ирсэн туг баригч, дайчин Б.Мягмартаа амжилтын дээдийг хүсье.