Өнөөдөр өдрийн 14:22 цагийн байдлаар зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл нийслэл хот руу өгсөж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
- Түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах,
- гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх,
- хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг УЦУОСМХ-ээс анхааруулав.








































