Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал болж байна. Шүүх хуралдааны үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуугаас тодруулга авлаа.
Ч.Лодойсамбуу сэтгүүлч: Сэтгүүлчийг барьж хорьдог эсвэл хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэрэгсэл гэхээсээ илүү энэ бол эрүүдэн шүүлт болж байна. Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол сэтгүүлч алдаа гаргаж болно, алдаа гаргасан бол хуультай. Тэрийгээ шийд. Шийдэхгүй мэргэжлийн үйл ажиллагааг нь хорьдог. Гэрт нь хорьдог. Эсвэл хорих газар аваачиж 2 сар байлгадаг. Хэрэг нь шийдэгддэггүй. Энэ эрүүдэн шүүж байгаа дээр зэвүү дургүй хүрч байна. Н.Өнөрцэцэгээр дамжуулж Ч.Лодойсамбууг айлгаж байна. Бид нарыг бүгдийг нь айлгаж байна. Дараа нь дансыг нь шалгаж байгаад татвараас зайлсхийсэн зэргээр янз бүрийн хэрэг гаргаж ирээд ямар ч байсан зохицуулна шүү гэж байна биднийг. Засгийн газар системээрээ дарангуйлж байна. Өнөөдрийн шүүх хурал сонгууль өнгөртөл хойшилж, сонгуулийн дараа алх цохино. Мөнх-Эрдэнээр захиа бичүүлдэг шиг захиа бичүүлээд л номхруулах гэж байна гэж л харж байна.