Maнай улс 2-аар сарын 1-нд БНXAУ-д дэгдээд буй шинэ коронавирусийн халдварын төв буюу Хубэй мужийн Ухань хотоос өөрийн улсын 31 иргэнээ авчирсан. Тэд ирсэн даруйдаа ХӨСҮТ-д тусгаарлагдаж 14 хоногийн хугацаанд хяналт, шинжилгээнд хамрагдсан юм.
Тэгвэл өнөөдөр бүх иргэний биеийн байдал хэвийн, шинжилгээний хариу сөрөг гарсан тул ХӨСҮТ-ээс гарч байна. Тэд хэлэхдээ” бид өнгөрсөн хугацаанд шаардлагатай бүх шинжилгээг хийлгэсэн.
Хүмүүст хандаж хэлэхэд айж, болгоомжлох зүйл байхгүй.
Бидний биеийн байдал хэвийн байгаа. Уханьд байхдаа ч гэсэн гэрээсээ гаралгүй тусгаарлах арга хэмжээг сайн авж байсан.
Мөн өнгөрсөн хугацаанд биднийг тогтмол хянаж, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хийж байсан ХӨСҮТ-ийн эмч сувилагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.