УИХ-ын дарга Г.Занданшатарын албан бус зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаяр албан тушаалаа ашиглан нэр бүхий иргэдээс 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 сая төгрөгний торгуулийн ялаар яллагдав.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй ашиг сонирхлын үүднээс “Евро сервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяр, иргэн Д.Мөнх-Эрдэнэ нараас 20 сая төгрөгний хахуул авч Баянзүрх дүүрэгт байрлах Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай Залаатын аман дахь 0.35 га талбай бүхий газрын ашиглах хэргийн хугацааг сунгаж давуу байдал олгосон. Ингэхдээ 2022.07.27-нд өөрийн эзэмшлийн хаан банк дах дансаараа хахуулийн 20 сая төгрөгийг авсан нь тогтоогдсон.
Б.Эрдэнэбаяр нь албан тушаалаа ашиглан нөлөөснөөр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхийг ашиглаж хамтарсан болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Murch.mn