УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамын “чих дэлсэм” олон ёсзүйн фактуудтай. Согтуу уйлж буй бичлэг, гэртээ залуу авчирдаг хэмээн экс нөхөр нь хэлснээр олон нийтийг гайхшруулж байсан. Ч.Ундрам гишүүний экс нөхөр Б. Наранцацралт болон түүний ёс зүйн асуудлууд 2022 оны 12 сараас цахим орчинд олон нийтийн дунд тархсан.
Б.Наранцацралтын бичсэнээр,
“Ч.Ундрам УИХ-ын гишүүн болохынхоо өмнө МУИС-д дэд захирал хийж байсан. 2019 оны 11 сарын 15-ны шөнө дунд. Гэртээ 2 хүүхэдтэйгээ ханиад хүрч, өндөр халуураад (улс орон даяар томуугийн А -гийн төрлийн вирус дэгдээд байсан үе) хэвтэж байхад үүдний хаалганы код дуугарч чи орж ирэх шиг болсон. Орилж хашгирахгүй болохоор нь ашгүй ганц удаа ч болов эрүүл ирж гэж бодоод буцаад зүйрмэглэх аядсан. Унтлагын өрөөнд орж ирэхгүй удаад, гал тогооны өрөөнд үл мэдэг чимээ гараад байхаар нь чамайг тасраад явж чадахгүй байгаа юм байх гэж бодоод босож очоод гал тогооны гэрэл асаатал нүдэндээ итгэхээргүй зүйлийг олж харсан гэж хэлж байсан удаатай.
Энэ мэтээр сэрдхийм зүйлсийг цааш бичиж, УИХ-ын гишүүн болох гэж байсан учраас эл жигшүүрт явдлыг нь гэр бүлийн хүрээнд уучлан өнгөрөөж байсан ч гишүүн болсныхоо дараа ч ёс бус хүчирхийлэл үйлдсээр байсан талаар нь мөн дурьдаж байсан байна.
Эдгээр үйл явдлыг хувийн асуудал гээд хөндөхгүй орхиж болох ч түүний ёсзүйн томоохон доголдлын нэг бол охинтойгоо хэрхэн харьцаж буй бичлэг.
Гишүүн Ч.Ундрамын өөрийн гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас төрүүлсэн охиноо сандлаас үсдэн татаж шал руу унагааж буй дүрс бичлэг хамгийн ноцтой нь. Эмэгтэй охин хүүхдийг сандалтай нь саван унагаж буй энэхүү бичлэг энэ бүсгүйн дотор идийг харуулаад зогсохгүй, ёсзүйн хувьд төлөвшил ямар түвшинд буйг харуулсан. Иймд Сонгуулийн 5-р тойрогт нэр дэвших хүсэлтээ гаргасан МАН-ын гишүүдийн дунд шургалан орсон Ч.Ундрам гишүүнийг сонгох эсэхийг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн сонгогчид шийдвэрлэнэ.
Мөн дэвшүүлэх эсэхийг МАН шийднэ.