Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн маргаан олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар бодлоо өөрийн цахим хуудсандаа илэрхийлжээ.
Тэрбээр “Эби бид 2 нэг үе 2 том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг. ОТ гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид 2 гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр тавьсан түүхтэй.
Тэрбээр 2008-7-1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү… Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр” гэжээ.