Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн алба хаагч насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, дотоодын ихяналт шалгалт явуулж эхэлсэн.
Нийтэд нэр ус зураг хөргийг нь мэдээлэх боломжгүй. Хохирогч охины талаар ч мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэв дээрх цагдаа нарын гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлагыг шударгаар хүлээлгэнэ гэж мэдээлсэн юм.
Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчилж цагдан хорихоор Сэлэнгэ аймаг руу явжээ. Дээрх нэр бүхий алба хаагчдын хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.