15 настай хөвгүүнийг хүчирхийлсэн хэргээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөхийг саатуулан шалгаж байна
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ.
Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх заалтыг үндэслэн шалгаж байгаа юм байна.
2023 оны 10 сарын 22-нд ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд:
Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн “Boogii Boogii” хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн талаар мэдээлсэн.
Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан “Ц” гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм.
Эх сурвалж: Zarig.mn