Өчигдөр /2023.10.08/ СХД Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, хүчингийн хэргийн хохирогч болжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг .. дугаар хороонд оршин суугч цагдаагийн байгууллагад “манай эгчийн охин өчигдөр таксины жолоочид хүчиндүүлсэн байна” гэсэн мэдээллийг 2023.10.08-ны өдрийн 17:23 цагт өгсөн. 14 настай Хохирогч О.А нь Баянхошууны хөтөл орчмоос Тоёота приус 30 маркийн хар өнгийн улсын дугаар тодорхойгүй автомашинд сууж, хүчингийн хэргийн хохирогч болжээ.