Гэр хорооллын автобусны буудал. Цүнхээ дааж ядан гараа даллан гүйх сурагч охин буудлаас яг хөдлөж буй автобусны араас гүйсээр гүйцэж очив. Харин автобус буудлаас яг хөдөлж таарав. Автобусны жолооч эмэгтэй хүн бөгөөд бяцхан охиныг хараагүй мэт зам руу бага зэргийн эргэлт хийж орохдоо охины гар юм уу, хөлийг нь дайрч буй бичлэг өнөөдөр цахим сүлжээнд түгэв.
Тус бичлэгтэй холбогдуулан НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан гэв. Тодруулбал охины өөрийнх нь буруу гэж үзжээ.
Харин “Blue bus” компанийн зүгээс жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа” хэмээв.