Орос 3-р сургуулийн захирал Б.Болор : “ Байгалаа бид хоёр ажлаа хийсээр л байгаа шүү”
Шинэ долоо хоногийн мэндээ! Элдэв худал гүтгэлэг, цуу яриаг үл тоон, Байгалаа бид хоёр ажлаа хийсээр л байгаа шүү кк…. гэж жиргэжээ
Нууц.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Будрагчаа Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг хууль, журмыг уландаа гишгэж дураараа аашилж байна хэмээн анхлан мэдээлж, улмаар АТГ-т түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан билээ. Тэр бүү хэл шилэн дансан дээрээс мэдээлэл цуглуулж, түүгээрээ нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийг шуугиулан талцуулсан юм.
Орос 3-р сургуулийн анхны төгсөгчдийн нэг, Сангийн сайд асан одоогийн тус сургуулийн захирал Б.Болор өөрийн байр сууриа ингэж илэрхийлж байжээ.
Сургуулийн маань 30 жилийн ой болох гэж байгаа мөн маргаашнаас танхимын сургалт эхлэх гэж байгаатай холбоотой сүүлийн үед зарим нэг сэтгэл зовоосон, худал, манай сургуулийн олон жилийн амжилт, түүхийг үгүйсгэсэн мэдээллүүдтэй холбоотой өөрийн бодлыг хуваалцья. 1992 оны 8-р сарын сүүлээр Зөвлөлтийн 3-р сургуульд сурч байсан бид сургууль дээрээ бүртгүүлэх гээд ирэхэд, бидний хувийн хэргийг зааланд ширээн дээр бүгдийг тараагаад хаясан байдалтай, бид яах учраа мэдэхгүй байж билээ. Бусад зөвлөлтийн сургуулиуд бүгд л ижил нөхцөл байдалтай байсан байх. Энэ үед Ж.Соронзон захирал тухайн үеийн бүх Зөвлөлтийн сургуулиудад сурч байсан Монгол хүүхдүүдийг орос 3-р сургууль дээр цуглуулж Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулагдаж байсан түүхтэй.