Өнөөдөр өглөө /2022.10.02/ нийслэлд цас орлоо. Цас орсон тухай амтай бүхэн уралдан ярьж, сошиал хуудастаа нийтэлцгээж байна.
Манай төрийн том дарга нар ч өглөө эртлэн ууланд гарч, цастай зургаа авахуулцгаажээ.
Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд нохойтоогоо гарч цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм байна” хэмээн сошиал хуудастаа анхааруулжээ.
Чингэхдээ дарга 4, 5 удаа засвар хийж байж сүүлчийн вариантаар нэг пост тавьсан нь олны анхааралд өртөв. Хаа нэг олныг баясгаж сошиал орчныг хөөрхөн хөгжөөгөөд авдаг их хурлын дарга маань энэ удаа ч бас багагүй хөгжөөв бололтой.
.