Төрийн албан хаагчдыг зарц гэж хэлснээс хойш Увсын Засаг дарга хоёр жил ажлаа хийсээр байна
үнийг угсаа гарал, амьдралын боломж бололцоогоор нь ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэсэндээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.27/ олон нийтээс хүлцэл өчиж, Ерөнхий сайдын захирамжаар огцров.
Тэгвэл түүнээс дутахааргүй ялгаварлан гадуурхалтын нэгэн бичлэг түгсэн нь Увс аймгийн Засаг даргынх. Тэрбээр төрийн албан хаагчдыг “зарц” хэмээсэн байгаа юм.
Тодруулбал, “Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймгийн Аудитын газрын дарга руу “Чи зарц нараараа ажлыг нь хийлгэ, би чамаас олон зарцтай” хэмээсэн байна.
Эл бичлэг бараг хоёр жилийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарынх аж. Өчигдрөөс харин цахим орчинд дахин түгж эхэлсэн нь энэ.
Хоёр жилийн өмнөх бичлэгийн эзэн Засаг ноён өдгөө ч ажлаа хийсээр суугаа юм.
Ёоо бүр булшлагдсан сэтгэхүй юм биш үү…
🤦♂️Ажилтан бол зарц
🤦♀️Иргэд бол ул.
Төрийн мэр албат нараас хэм хэмжээ, ёс зүйг гуйя аа… pic.twitter.com/or5o2Nxpp3— Dorja Modex (@RenchindorjA) September 27, 2022