2021 онд цусны цочмог хор.т хав.дар өвчнөөр оношлогдоод байсан реппер, ая зохиогч Г.Төгөлдөр буюу Lil Thug E таалал төгссөн байна. Одоогоос яг нэг жилийн өмнө түүнд туслах хандивын аяныг салбарынхан нь өрнүүлж эхэлсэн.
Тэрбээр Турк улсын эмнэлэгт үйлчлүүлж, долоон сарын өмнө “Урт хугацааны дараа эдгэнэ гэсэн мэдээг сонсоод баяртай байна. Та бүхэн минь намайг амьдрууллаа” хэмээн талархлын захидал бичиж байв.
Lil Thug E хүчирхэг уран бүтээлч, чадварлаг продюсер, салбарынхандаа хүндлэгдсэн нэгэн байсан билээ.
2021 оны есдүгээр сарын 25-нд түүний хандивын аяныг өрнүүлэхээр Big GEE, Vandebo, Ka, Б.Ялалт нарын уран бүтээлчид манай редакцад ирэн ярилцлага өгч байв. Тус контентыг энд дарж уншаарай.
. .