Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас нэг хүн нь cypаггүй болжээ.
Энэ тухай дуудлага 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ үед цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гаргаж, тэндээ хоноглоод өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явсанаас 1 хүн нь су.ра.ггүй болсон тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гарган 19:30 цагт Хүрэн морьтын зоо гэдэг газар хүрэлцэн очиж хоноглосон. 09.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ