Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар буяны цуваа түгжрэлд нөлөөлж байгаа тухай твиттер хаягаараа жиргэсэн.
Тэрбээр “Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлэгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.
Тэгвэл уг байр суурь иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа тул тэрбээр дараах тайлбарыг өглөө. Ж.Сүхбаатар “Түгжрэлд маш олон хүчин зүйл бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал…Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллах тухайд чиглэсэн хариулт…
Заавал үг өгүүлбэрийг контекстээс салган мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сөрөг сэтгэлгээний ханамж, хэрэгцээ юм даа… Бусдыг хор.лох сэтгэлдээ автаж бусдад сөрөг мэдээлэл тараах нь өрөөлөөс гадна өөрөө л мэдрэлээ муутгана шүү дээ…Өөр юу хэлэхэв!” гэжээ.