Cоёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын гавьяат зураач Л.Өнөрчимэг “Монгол цэргийн музей”-д ажиллахаар болжээ.
Тодруулбал, интерьер дизайнер, зураач, сэргээн засварлагчаар ажиллах нь. Уг музей нь Батлан хамгаалах яамны харьяа юм. Ийнхүү тэрбээр төрийн албан хаагч болж байна. Тэрбээр авьяас чадвар, оюун ухаанаа төр засагтаа зориулах гэж буйдаа баяртай буйгаа илэрхийлжээ.
Баярын сэтгэгдлээ “Би одоо ганцаардахгүй, хамт олонтой боллоо” хэмээн хуваалцсан байна.
Тэрбээр тус музейд зургаан сар гаруй ажилласан бөгөөд сахилга бат, харьцааны соёл, бүтээлч ажлаараа шалгарч цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн шалгалтдаа ийн тэнцжээ.
Өнөөдөр /2022.09.21/ түүнд төрийн албан хаагчийн батламжийг нь гардуулах аж.
Түүнийг Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяртай нэг ангийн найзууд гэх мэдээлэл түгээд буй юм. Энэ оны есдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайханбаяр манай нөгөө ангийн хүү байгаа юм. Нөгөө ясли цэцэрлэгийн андуудын маань нэг” хэмээжээ.