Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгасан билээ.
Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварсан.
Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүлсэн юм. Аврах ажиллагааны үеийн фотог хүргэж байна.