Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд амь үрэгдсэн цэргийнхээ тоогоор Дагестан, Тува ОХУ-ын БНУ-даа тэргүүлж байна. Украин дахь ажиллагаа эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш энэ сарын 9-ний байдлаар ОХУ-ын армийн 6219 цэрэг /ОХУ-ын талын зарласан тоо/ амиа алджээ.
Үүний 292 нь Дагестанаас, 94 нь Тувагаас цэрэгт татагдсан байна. Тува нь Дагестанаас бараг 10 дахин бага хүн амтайг бодолцвол Тувагаас хамгийн олон цэрэг Украины дайнд амиа алдсан гэсэн үг юм. Бүр тодруулбал, 100 000 хүн ам тутмын 29 нь Украинд амиа алджээ.
Энэ нь ОХУ-ын БНУ, мужууд дотор хамгийн өндөрт орох үзүүлэлт аж. Дашрамд, Украины дайнд оролцогч талуудын хохирлын талаарх мэдээлэл хоорондоо маш зөрүүтэй. Украины тал ОХУ-ын 50 000 гаруй цэргийг устгасан гэдэг бол барууны орнууд 20 000-25 000 гэж мэдээлж байгаа юм.