2007 онд Ehlel.com сайтыг үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ehlel компани өнөөдрийн байдлаар 21 аймагт 900 гаруй гэрээт салбартай, БНХАУ-ын Гуанжоу хот, АНУ-ын Вайоминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
“Эхлэл Брэнд”-ийн хамт олон эх орондоо чихэвч, USB залгуур, цэнэглэгч зэрэг гар утасны олон төрлийн дагалдах хэрэгслийг үйлдвэрлээд зогсохгүй Монголын анхны гар утас “Hulan 21 Plus” гар утсыг үйлдвэрлэсэн гэдгийг олон нийт сайн мэдэх билээ.
Тэгвэл Эхлэл брэндийн дэлгүүр халдлагад өртсөн байна. Энэ тухай тус брэнд цахим хуудастаа мэдэгджээ. Мэдэгдэлд :
“Ehlel Plaza-гийн танилцуулга LIVE бичлэгийн үеэр Ehlel brand халдлагад өртлөө. Дотоод тохижилт болон ажилчдын сэтгэл зүйн цочирдлын улмаас азтан шалгаруулах LIVE-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийт хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье” гэжээ.