Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын дарга байх үеээсээ л үүрэгт ажлаа хийхээс илүү өөрийгөө пиардаж, попорлоо гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс багагүй гарч байсан.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ албаны унаа, жолоочоос татгалзаж таксигаар үйлчлүүлээд эхэлжээ. Энэ тухай UBCab – Онлайн такси үйлчилгээ”-ийнхэн цахим хуудaснаа мэдэгджээ. Тодруулбал” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ албаны унаа, жолоочоос татгалзаж таксигаар үйлчлүүлээд эхэлсэн.
Нэг удаа, нэр төдий биш тогтмол ийм байна гэж байна. Өмнөх өдөр нь мэдэгдээд өглөө болгон 07:00 цагт авахуулах захиалгат дуудлагын үйлчилгээ гаргах боломжтой юу гэж Bat-Erdene Bat-Ulziin сайд асууж байна. Мэдээж бид захиалгат такси үйлчилгээ цэс хөгжүүлж байгаа, сайдад зориулж биш бүх хүнд ийм хэрэгцээ байдаг” хэмээжээ.