Б.Сарантуяа гэх даруухан Монгол охин Зүүн өмнөд Азийн энтертайнмэнт ертөнцөд өрсөлдөн, олон мянган охидоос шалгарч дэбют дуучин болж чаджээ. Б.Сарантуяа буюу Sizi 1999 оны тавдугаар сарын 12-нд Улаанбаатарт төрсөн.
Монгол, хятад, англи хэлтэй. HUR хамтлаг бол Тайваний арлын 6 гишүүнтэй хамтлаг. 2021 оны хоёрдугаар сарын 6-нд Pain Killer нэртэй анхны дуугаа гаргасан. AOA Entertainment Lab агентлагт харьяалагддаг.
Бүлгийн нэр нь Хар салхины товчлол боловч дуудлага нь ‘Her’-тэй төстэй тул эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх гэсэн утгатай. Тэд AOA Entertainment Lab gu агентлагт харъяалагддаг. Тэрбээр өдгөө 23 бөгөөдТайваньд “MingDao” их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсжээ.
“HUR” охидын хамтлаг хэдийн өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон төдийгүй цаашид Ази тивийн энтермайнмэнт зах зээлд өрсөлдөх томоохон зорилт тавин уран бүтээлээ туурвиж байна. Монгол дуучин Б.Сарантуя саяхан Тайвань охидын хамтлагийн гишүүн болсон түүхээсээ хуваалцжээ.
Тэрээр:
“Их сургуульд суралцаж байхдаа багш, найзынхаа санал тавьсны дагуу охидын хамтлагийг шинээр гаргаж ирэх зорилготой Тайванийн “DD52”гэх шоу нэвтрүүлэгт оролцсон. Энэ тэмцээнд 1000 гаруй охин бүртгүүлж,эцсийн шатанд 52 охин үлдсэн. Нэвтрүүлгийн баг 52 охиныг хөзрийн дөрвөн өнгөний дагуу хувааж, би гилийн багт орсон. Манай баг хоёрдугаар байрт шалгарснаар тэмцээнээ дуусгасан.
Үүний дараа Тайванийн “АОА” энтертайнмент бидэнд “HUR” хэмээх хамтлагаа байгуулж, цаашид уран бүтээл хийх санал тавьж, бид зөвшөөрснөөр нэг хамтлаг болсон.
-“HUR” гэдэг нь “Hurricane” буюу гилийн тамга гэдэг үгийн товчлол юм. Бид анхны уран бүтээл болох “Pain killer” дуугаа 2021 оны нэгдүгээр сард цацсан.
БИ МОНГОЛ ХҮН ГЭХЭД ХАМТЛАГИЙНХАН МААНЬ МАШ ЭЛГЭМСЭГ
ДОТНООР ХҮЛЭЭЖ АВСАН
Манай аав, ээж хоёр намайг дуулдгийг мэддэггүй байсан. Тэмцээнд ороод амжилт гаргаж, хамтлагт дуулж эхлэхэд хамгийн ихээр намайг урамшуулж дэмжсэн. Аав, ээж маань миний үнэнч сонсогч болсон шүү. /Инээв/
-Монгол хүн гэхээр тайваньчууд ямар асуултыг хамгийн түрүүнд сонирхож асуудаг бол гэх
-Монгол гэрт амьдардаг уу гэж ихэвчлэн асуудаг. Монголчууд ямар сууцанд амьдардаг нь тэдэнд их сонирхолтой санагддаг байх”.гэв