Олон хүний шивнээнээс өчигдөр, уржигдрын жагсаал ер нь захиалгат жагсаал болоодох шиг боллоо шүү новш гэж.
Оюукын засгийг унагах сургаар залуусыг эвтэйхэн зөөлөн хөдөлгөөд АЖЛАА ХИЙ гэдэг уриагаар хамгаалалтанд оруулчихаж, одоо тэр намдаа болон өрсөлдөгч нартаа ард түмнээс даалгавар авсан гээд сайхан хэлэх үгтэй болоодохлоо.
Аавуудын группын гээд нэг залуу идэвхитэй нь гэгч гүйгээд байсан гарых нь хүн болж таарах шив дээ. Яг л нөгөө утааны эсрэг ээжүүдийн хүүхэн шиг. Ард түмний төлөөлөл гээд гоё нэрийн дор ажлын хэсэгт орж ажиллана, цаашдаа нэг местэнд очно.
Жагсаалын 2 дахь зорилт МЗХ-ны байр, МҮЭ-ийн байрыг эмнэлэг болгох нэрийн дор будилуулах гэж байгаа яриа бас байна. Хүүк нь бас чимээгүй байж байснаа өнөөдөр хэвлэлээр үүрэг өгч энэ тэр…Гоё зохиолын оролцогчид болчихжээ хэдүүлээ. Новшийн хулгайч нар та нар ард түмнээр, залуусаар сайхан тоглолоо доо.
Мөн тэрээр: Аа бас нэг юм дутуу хэлж. Тэр ачааны үнэ буулгая гээд байгаа тээврийн компани нэг сайдын халаасных шүү. Олон сарын турш биднийг мөлжиж мөлжиж ханангуутаа АЖЛАА ХИЙхээр болсон Оюукдаа оноо авч өгөхөөр попорч байгаа юм. Буувал сайн байна гэхдээ өмнө нь цулайтал хийсэн гарууд шүү.