Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тараасан. Залуусын эсрэг хүч хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Тэгвэл жагсаалын талаар Татар хамтлагийн Дуучин Мөнхчулуун мэдэгдэл хийлээ. Тэрээр ” Татар хамтлаг нийгмийн нөлөө үзүүлдэг. Өчигдөр цагдаа нар залуусыг зодож нүдсэн байна.
Тайван жагсаж байсан залуусыг баривчилсан байна! Даруй сулла!! тэгэхгүй бол “Татар” хамтлаг урлаг соёлынхоныг дуудаж илүү өргөн жагсаал хийхээ мэдэгдэж байна.
Суллахгүй бол залуусыг яргална. Цагдаагийнхан угаасаа тэгдэг. Энэ засгийг нураахыг төлөө явна.” хэмээн мэдэгдэл хийлээ.