Жүжигчин Пунтик буюу Пүрэвжаргал нь Бүтэн Амьдрал киноны нууц амрагийн дүрээр олонд илүү танигдсан. Тэрээр Зохиомж дээд сургуулийн жүжигчний анги төгссөн бөгөөд мэргэжлийн жүжигчин аж. Тэрээр бараг 20гаруй кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Тэгвэл өнөөдөр өглөө төв талбайд эхэлсэн залуусын жагсаалд жүжигчин бүсгүй оролцож байгаа юм. Уг жагсаалд тэрээр “Эзэн заяа хоёр хоёулаа хичээгээд байхад л болохгүй бээштээ”..гэж бичсэн лоозон барьж “Ажлаа хий” хэмээн уриалж байна.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбай дээрх жагсагч залуучуудын тавьсан долоон шаардлагыг хүлээн авчээ. Тэрээр шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулна. Маргааш хэвлэл мэдээлийн байгууллагаар дамжуулан шаардлагын хариуг өгөхөөр болсон аж.